Витамин-Д астма өвчинд сайн нөлөөтэй.




“Нарны витамин” гэж нэрлэгдэх витамин-Д нь бидний биед нарны гэрлийн нөлөөгөөр нийлэгжиж байдаг. Хэрэв витамин-Д гийн хомсдол үүсвэл зүрх судас, чихрийн шижин өвчин болон төрөл бүрийн хавдар өвчний явцыг түргэсгэх муу нөлөөтэй . Тэгвэл олон улсын шинжээчид витамин-Д бэлдмэлийн астма өвчинд эерэг нөлөөтэй болохыг баталжээ. Витамин-Д нь амьсгалын замын агаарын урсгалыг сайжруулах, уушгины үйл ажиллагааг дэмжих, уушгин дахь үрэвслийн нөлөөгөөр үүсэх уургийн нийлэгжилтийг саатуулах нөлөөтэй учраас астма өвчний эмчилгээнд зүй ёсоор орж байна. Зуны дэлгэр цагаас илүүгээр өвлийн улиралд хүмүүс витамин-Д гийн хомсдолд орох нь элбэг байдаг. Ялангуяа Монголд өвлийн улиралд агаар дахь утааны хэмжээ хэд дахин нэмэгдэх учраас астма болон бусад амьсгалын замын өвчин дордох хандлагатай байдаг. Иймээс мэрэгжлийн эмчтэй зөвлөж, зохих тунгаар витамин-Д бэлдмэлийг авах нь эрүүл мэндэд тустай. Мөн витамин-Д нь загас сүү цагаан идээ, өндөгөнд агуулагдаж байгаа.

Comments

Popular posts from this blog

Райнауд шинж